Poem in Mongolian
Даяанч, чоно хоёр
Даяанч элсэн дээр шугам зураад
“Чи энэ шугамыг давж болохгүй” гэлээ
Дараа нь нэг тойрог зураад
“Чи энэ тойрог дотор байх ёстой.
Үүнийг давж болно гэхдээ зураасан дээгүүр болохгүй" гэлээ.
Удалгүй хүчтэй салхи дэгдэн, зураасыг арилгав.
Чоно тойрог дотроо зогссоор л байв.
Жихүүн салхи, бороонд туйлдсан ч чоно огт хөдөлсөнгүй.
Мөнөөх зураас нь хэдийн арилсныг ч
Мэдэхгүй зогссоор л байв.
Translated into Mongolian by Tsogt Gombosuren